Оюутнууд захирагчийн байрыг эзлэхийг завджээ

img

Хонконгийн оюутнууд өчигдөр захирагч Лин Чун-Иений албан байрыг эзлэхийн завдаж, үймээн дэгдээсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Оюутнуудыг тараахын тулд цагдаагийнхан даралттай ус, нулимс асгаруулагч ашигласан ч үр дүнд хүрээгүй байна. Уурссан оюутнууд захиргааны байрны нэг давхарын бүх цонх, шилийг хагалжээ. Энэ долоо хоногийн эхээр захирагчийн тушаалаар цагдаагийнхан оюутнуудын эрхээ тогтоогоод буй зам талбайг чөлөөлж, хаалт, хашлага зэргийг хурааж эхэлсэн юм. Харин оюутнууд цагдаа нарын эсрэг хүч хэрэглэж, хэд хэдэн удаа олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлсэнээр “Өнгөрсөн шөнө цагдаа нар оюутнуудын эсрэг нулимс асгаруулагч хэрэглэсэн. Энэ үйл явдлын улмаас оюутнууд цагдаагийнхантай мөргөлдсөн. Мөргөлдөөний үеэр дөрвөн оюутанг баривчилсан. Цагдаагийнхан болон оюутнууд өмнөхөөсөө илүү түрэмгий байна” гэжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэт их гүрэн болох гэж яарч байгаа хятад үлээсэн бөмбөлөг дотоод даралтаа дийлэхгүй дэлбэрэх вий дээ:
хэн эхэлж зэвсэг хэрэглэнэ тэр нь иргэний дайны эхлэл болж хятад задран унах сууриа тавина хятадын нөлөөг бууруулах арга юм даа өрсөлдөж байгаа улсууд нь мэдэж байгаа байх
2014-11-20