Билл Гейтс дахин 5.6 саяыг хандивлав
2014-11-20

Баруун Африкт хурдацтай тархаж буй эбола вирусыг зогсоох бэлдмэл гаргаж авахад туслалцаа үзүүлэх үүднээс “Microsoft” корпорацийн ерөнхийлөгч Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гейтсийн “Билл ба Мелинда Гейтс” сангаас дахин 5.6 сая ам.долларыг ДЭМБ-д хандивлахаар болжээ. Билл Гейтсийн хандивласан дээрх мөнгөн тусламжийг ДЭМБ ирэх сард туршихаар зэхэж буй эболагийн эсрэг бэлдмэлийн үйл явцад зарцуулах гэнэ. ДЭМБ болон АНУ, Их Британи, Канадын Эрүүл мэндийн яам ирэх 2016 оны хоёрдугаар сар гэхэд эболаг бүрэн зогсоох бэлдмэл гаргаж авахаа мэдэгдээд буй. Энэхүү бэлдмэлийг гаргаж авахад хамгийн багадаа 1.2 тэрбум ам.доллар хэрэгтгэй гэж ДЭМБ-аас мэдээлсэн билээ. Өнгөрсөн есдүгээр сарын 10-нд “Билл ба Мелинда Гейтс” сангаас эболатай тэмцэхийн тулд ДЭМБ болон Либерийн Засгийн газарт 50 сая ам.долларын хандивлажээ. Тус вирусээр өнөөдрийн байдлаар 5200 хүн амиа алдсан байна.   Б.Дэлгэрцэцэг  
Shuud.mn
Сонин хачин