“Тамхи” хэмээн дам сурталчлахаа больцгооё!
2014-11-21

Сэтгэцэд нөлөөлдөг мансууруулах бодисыг “тамхи” хэмээн дам сурталчлахаа больцгооё!

о

Монголчууд бид єєрсдєє залуу хойч vеийнхэндээ сэтгэцэд нєлєєлєх мансууруулах бодисыг “Хар тамхи” хэмээн дам сурталчилдаг болоод багагvй хугацаа єнгєрлєє. Учир нь залуус маань яг аль нь хар тамхи, аль нь сэтгэцэд нєлєєлдєг мансууруулах бодисын ялгааг ч ойлгохгvй явна. Ийн хэлэхийн учир нь бид саяхан дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хар тамхи буюу, сэтгэцэд нєлєєлєх мансууруулах бодис” -ын ялгааг хэр сайн мэдэх вэ гэсэн судалгаа явуулсан юм. Гэтэл ихэнх сурагчид “Тамхи гэдэг утгаар нь татаж vзэхийг хvсдэг” гэжээ. Иймд нэршлийн ялгааг томчууд бид л ялгаж салгаж єгєхгvй бол хvvхэд, залуус “Тамхи” гэж нэрлээд байхаар нь татаж vзэх сонирхолдоо хєтлєгддєг болох нь анзаарагдаж байна. Тэр ч байтугай зарим нэг сурагчид “Хар тамхи” гэхээр нь хар єнгєтэй тамхи байдаг юм болов уу гэж боддог байсан” гэж vнэн сэтгэлээсээ хариулж байсан. Зарим нэг тєрийн бус байгууллага болон цагдаагийнхан хєдєє орон нутагт мансууруулах тєрлийн євс ургамал их хэмжээгээр ургадгийг мэдээлэхдээ тухайн ургамал ургасан газар орны нэрийг ил тод зарлаж, нэг ёсондоо тэр газраас тухайн ургамлыг тvvх хvслийг нь тєрvvлдэг байна. Єєрєєр хэлбэл,тэдний нийгэмд сэрэмжлvvлэг, анхааруулга болгосон мэдээлэл нь эргээд зарим нэг хvvхэд залуусыг энэхvv ургамалыг олж хайх, сонирхон шохоорхох хандлагыг тєрvvлдэг юм биш биз гэсэн хардлага тєрvvлж буй юм.

о

Эндээс харахад томчууд бидний ялангуяа хууль хяналт, бусад байгууллагуудын анзаараагvй маш чухал гарц, шийдлийг ч хvvхдvvд ярьж байсан. Томчууд бид яалт ч vгvй нийгмийг цочроосон энэ аймшиг, гэмт хэргийн нэр томьёон дээрээ одооноос эхлэн ихээхэн анхаарал хандуулах ёстой болж байна. Учир нь бид єдєр шєнєгvй л “Монголын залуус хар тамхинд нэрвэгдэж байна” гэсэн сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хангалттай явуулдаг нь vнэн. Гэтэл бидний энэхvv сэрэмжлvvлэг нэр томьеоноосоо авахуулаад залуусыг улам ихээр энэ тєрлийн гэмт хэрэгт уруу татаад байгаа нь дээрх судалгаанаас тодорхой ажиглагдав. Уг нь дээр vед хятадууд мансууруулах тєрлийн євсийг тvvж, тvvнийгээ нунтаглан боловсруулаад урт гаансанд хийн тамхи болгож татдаг тєдийгvй тvvнийгээ “хар тамхи” гэдэг байсан юм билээ.

о

Нэгэн тvvх сєхвєл, Манжийн дарлалд байх vед Монголчуудыг дарлах, номхруулах, vндэстнээр нь мєхєєх зорилгоор Монгол нутагт сэтгэцэд нєлєєлєх мансууруулах ургамлыг нууцаар тариалж эхэлсэн гэдэг. Тухайлбал, Ховд аймагт мансууруулах тєрлийн “олс” ургамлыг тариалдаг байсан нь саяхныг хvртэл ургадаг байж. Энэ нь одоогийн залуусын хэрэглэдэг ургамал бєгєєд илvv хортой гэдгийг нь ч тогтоосон юм билээ. Тэр “олс” нь хvний нєхєн vржих, vнэрлэх, амтлах эрхтнvvдэд шууд нєлєєлж, нэг ёсондоо сэтгэцийн эрvvл мэндийг хордуулдаг бодис агуулсан ургамал юм. Сэтгэцэд нєлєєлєх мансууруулах тєрлийн нэг болох ”Каннибас” ургамлыг хэрэглэсээр гуравдугаар vедээ орвол эрэгтэй хvн эм шинжтэй болдог нь ч судалгаагаар тогтоогдоод байгаа.

о

Дунд сургуулийн сурагчдын хэлж буйгаар нэршлээс нь болж зарим нэг хvvхдvvд хар тамхийг татаж vзэхийг хvсдэг нь vнэн байна. Тэд анхнаасаа л “Хар тамхи чинь зvгээр л нэг тамхи” хэмээн тєєрєлдєж саваагvйтэн сорсоор байгаад нэг л мэдэхэд сэтгэцийн єєрчлєлттэй болж, “олс” олж татахын тєлєє юу ч хийхээс буцахгvй болдог байна. Шилжилтийн насан дээрээ яваа хvvхдvvд нэг нэгэндээ уруу татагдахад цаг мєч бvр бэлэн байдаг. Тэдний хувьд амьдралыг нь авс руу тvлхэх сэтгэцэд нєлєєлєх бодис, ургамал нь ердєє л “хар тамхи” гэгдээд байгаа учир сорох, татах, цаашлаад энэ тєрлийн бодисод донтох сэтгэл зvйг томчууд бидний буруу нэршил тєрvvлээд байгааг хатуухан анхаарах цаг болжээ. Ер нь сэтгэцэд нєлєєлєх мансууруулах бодисыг хvн ямар vедээ хэрэглэдэг вэ гэхээр зугаа цэнгэл, сонирхлоороо нэг удаа хэрэглэж vздэг ч энэ нь хар тамхи гэж нэрлээд байгаа сэтгэцэд нєлєєлєх мансууруулах бодист автах хамгийн эхний алхам гэдгийг анзаардаггvй.

о

Тухайлбал, мансууруулах бодисыг нэг удаа хэрэглэхэд гарах vр нєлєє нь архинд шартсанаас 70-90 дахин илvv уршигтай байдаг аж. Тэгэхээр ийм євдєлт, тавгvйтлийг мэдэрч байгаа хvн энэ мэдрэмжээ дарахын тулд дахин зайлшгvй хэрэглэдэг байна. Ингэж л єєрийн мэдэлгvй залуус маань сэтгэцэд нєлєєлєх мансууруулах бодисны vнэнч хэрэглэгч болдог юм байна. Монголд 2002 оны байдлаар 180 хэрэглэгч байдаг гэж бvртгэгдсэн бол єнєєдрийн байдлаар 1000 гаруй хvн мансууруулах бодис хэрэглэдэг байна. Нэг хvний цаана дєрвєн хvн байдаг гэж тооцдог. Ингэхээр 2500 гаруй хvн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн vг. Харин эдгээр хvмvvсийн дийлэнх нь 19-35 насны залуус байгаа юм. Тухайлбал єнгєрсєн сард нийслэлийн хэмжээнд сэтгэцэд нєлєєлєх бодис хэрэглэсэн хэргээр 21 хvнийг баривчлан шалгаж, 20 гаруй килограмм мансууруулах тєрлийн бодисыг хураан авч байж. Єєрєєр хэлбэл, манай улсад гарсан дээрх хэргvvдийн 50 орчим хувь нь зэрлэг “олс”-ны ургамал олж авсан, хадгалсан, тvvж бэлтгэсэн, бусдад борлуулсан байдаг. Тиймээс сэтгэцэд нєлєєлєх олсны тєрлийн ургамлыг бvхэлд нь устгавал энэ тєрлийн гэмт хэрэг 50 хувь буурах магадлалтай юм билээ. Тухайлбал, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мєрдєх хэлтсийн Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг мєрдєх тасаг, ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн хамтран, жил бvрийн намар мансууруулах тєрлийн євс их хэмжээгээр ургадаг Дархан-Уул, Орхон, Сэлэнгийн бvс нутагт євс устгадаг ч каннабис хэрэглэгч хvvхэд залуусын тоо огтхон цєєрєхгvй байгаа аж. Энэ нь дээрх ургамал хаана ургадгийг нутаг байршилтай нь заагаад єгчихсєн учраас залуус маань єєрсдєє зорьж очин энэхvv хортой євсийг єєрсдийн гараар тvvн бэлтгэж бусдад борлуулах замыг зассан хэрэг юм.

о

Тэртэй тэргvй тєсєв мєнгє нь хvрэлцэхгvй байгаа учраас мэргэжлийн байгууллагынхан сэтгэцэд нєлєєлєх мансууруулах ургамалыг хаана ургаж, хаана устгалд оруулдагийг нийтэд суртачилахгvй байвал энэ тєрлийн гэмт хэрэг буурах нь дамжиггvй гэж олон залуус бидэнд санал бодлоо ч илэрхийлж байсан. Гэхдээ хvvхэд залууст хар тамхи, мансууруулах бодисийн эсрэг суртачилгааг хийж болохгvй гэж хэлж байгаа юм биш. Хамгийн гол нь дээрх хоёр нэр томьеог тусад нь салгаж “Сэтгэцэд нєлєєлєх мансууруулах бодис” гэж нэршвэл залуусын сонирхол бага ч атугай дарагдана гэж олон хvvхэд залуус бидэнд сануулсан учир энэхvv нийтлэлийг бичив. Хар тамхитай холбоотой мэдээ, мэдээллийг зvvдэнд ормоор олон удаа мэдээлдэг учир бид энэ удаа нэршлийг нь тусад нь ялгаж, салгая гэсэн санааг л дэвшvvлж буй юм.

о

Мансууруулах бодис гэж юу вэ

Мансууруулах бодис нь хvний уураг тархи, мэдрэл сэтгэхvйд хvчтэй хор нєлєє vзvvлдэг химийн болон, ургамлын гаралтай бодис юм.Мансууруулах бодис хэрэглэх нь Мансуурах, Донтох, Сэтгэлийн гаж хєєрєлд орох, гуньж гутрах зэргээр сэтгэл мэдрэлийн хэвийн vйл ажиллагааг огцом алдагдуулдаг. Дэлхий нийтээрээ мансууруулах бодисыг “Наркотик” гэж нэрлэж байгаа ба хєшєєх, мэдээ алдуулах, мансууруулах, нойрсуулах гэсэн утгатай грек vг аж.

о

Мансууруулах бодисыг хэрэглэдэг хоёр шалтгаан байна 1.Хvнд євчтєнд зайлшгvй шаардлагатай гэж vзсэн тохиолдолд (маш хvнд хагалгаа, хорт хавдрын vед) эмчийн хяналтын дор, эмнэлгийн нєхцєлд хэрэглэдэг. 2.Хор уршгийг нь мэдэхгvйгээс Бусдад уруу татагдах, Бусдыг ухамсаргvйгээр дуурайх, Сонирхож саваагvйтэх, Сэтгэлийн хямралаас гарах гэж vзсэнээс болж хууль бусаар хэрэглэдэг байна.

о Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин