Хууль бусаар тэтгэмж олгосон хэргийг шалгаж байна
2011-12-26

 “Өдрийн шуудан” сонины 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ¹188 дугаарт “Хууль бусаар 265 хүнд тэтгэмж олгож, улсын төсвөөс 95.4 сая төгрөг зарлагаджээ” гэсэн нийтлэлд хөдөлмөрийн чадвараа алдсан байнгын асаргаа шаардсан хүмүүст олгох ёстой тэтгэмжийг Хөвсгөлд 137, Дорноговьд 53, Төв аймагт 41, Завханд 34 хүнд нийтдээ 95.4 сая төгрөгийг хууль бусаар эрүүл хүмүүст олгосон тухай нийтлэл гарсан. Уг асуудлыг Улсын ерөнхий прокуророос Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 166 дугаар зүйлийн 166.1.2 дэх хэсэгт заасан дагуу шалгахыг дээр дурьдагдсан дөрвөн аймгийн прокурорын газруудад мэдэгдсэн бөгөөд тус аймгийн прокурорын газрууд шалгалт хийхэд Дорноговь, Завхан, Төв,Хөвсгөл  аймгийн хувьд тэтгэмж авч байсан иргэд нь тухайн үедээ байнгын асаргаа шаардлагатай хүмүүс байсан, холбогдох хууль тогтоомж зөрчигдөөгүй нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Улсын ерөнхий прокурорын Хэвлэл мэдээллийн алба
Shuud.mn
Сонин хачин
odoo l medej bgaa umuu. Minii tanidag hvmvvs ch gesen medrel muutai bolj jvjigleed sharhadnii emch nart mongo ogch gruppt orood l . Gruppin Hural deer yaj jvjiglesnee yariad l gertee suuj bdag sh tee
2011-12-26
Õóäëàà ø äýý. Ýð¿¿ë áàéæ ãðóïýä îðäîã ø äýý.
2011-12-26