Үүрэн холбооны операторууд төрөөс дэмжлэг хүслээ
2010-12-03

2009 оноос эхлэн контентын форумыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн форумыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Мэдээллийн технологийн үндэсний парк  хамтран зохион байгуулж, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК ивээн тэтгэж байгаа юм. Контентийн хэмээх шинэ төрлийн бизнес өнөөдрийнхөөс илүү өргөн хүрээний үйлчилгээ, зар сурталчилгаа болон мэдээлэл солилцооны шинэ зах зээлийн орон зайг үүсгэж, дэлхийн олон орон энэ бизнес рүү  хошуурч байна. Өнгөрсөн 5-р сард болсон 2-р форумыг МТҮП-аас Монгол Контент компанитай хамтран зохион байгуулж байсан. Энэ удаа манай томоохон хөдөлгөөнт холбооны операторууд болох Скайтел, Юнител компаниуд Форумд хүрэлцэн ирж, контентийн чиглэлээр өөрсдийн хийж байгаа ажлуудаа танилцуулж, тэдэнд тулгараад байгаа бэрхшээл, төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлж байлаа. Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин