Төрийн далбаа мандуулж Их цагаан тугаа цэнгүүлэв
2014-11-23

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 өнөөдөр тохиож байна. Өнөөдөр өглөө 10.00 цагт Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болов. Үүний дараа 10.40 цагаас Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.

1

Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос  Чингис хааны талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл үзүүлэв.

Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Их цагаан тугийг торгон цэргүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав.

1

Эх сурвалж: president.mn

Shuud.mn
Сонин хачин
чойжоо:
монгол бахархалын өдрийн баярын мэндийг хүргэе. их цагаан туг нэг л байвал хүндэтгэлтэй биш үү. сум болгон хэдэн хялгас боож туг болгомооргүй байна. төрийн далбаагаа хийсгэж хүндэтгээд болоо биш үү. саналаа бичицгээнэ үү?
2014-11-23
ard mongol:
ene udriig alban esnii amraltiin udur bolgon turiin undur xemjeend temdeglen ungurvvldeg bolx ni zuv. xarin 11-r sariin 26-nd uls tunxaglasnii udur gedgiig bolix xeregtei. yagaad gevel ene udur mongol uls orosiin kominternii atgand orj tusgaar baidlaa aldsan udur shv dee
2014-11-23