Үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт болно
2014-11-24

Монгол Улсад сонгодог болон цэргийн үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт өнөөдөр 15:00 цагт Соёлын төв өргөөнөө болох гэж байна. Мөн Чингис хааны нэрэмжит төв талбайд 14:00 цагт Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолтыг иргэд, олон нийтэд толилуулах юм.

Зэвсэгт хүчний Жанжин штабаас санаачлан сонгодог болон цэргийн үлээвэр хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “100 жилийн түүх дурсамж” номын нээлт, “Үлээвэр хөгжим-100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд тоглогдох “Марш зохиол”-ын уралдаан, “Хийморь бадраасан 100 жил” сэдэвт уулзалт өдөрлөг, “Долоон бурхандаа өргөх хөгжмийн цацал” хүндэтгэлийн цэнгүүн, Улаанбаатар цэргийн хүрээний үлээвэр найрал хөгжмүүдийн дунд “Үлээвэр хөгжмийн уралдаан” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байсан.

ө

Монголчуудын өвөг дээдэс Хүннү гүрний үед цэрэг дайны үйл ажиллагаанд үлээвэр, цохивор, чавхдаст хөгжмийг хэрэглэж, Эзэн богд Чингис хаан, Юан улс, Хубилай, Өгөдэй хааны үед хөгжмийн соёл улам боловсронгуй болж, монголчууд аян дайнд мордохын өмнө цэргийн туг сүлдээ тахих, тулалдаанд орохын өмнө цэрэг, эрсийнхээ сэтгэл зоригийг чангалах, мөнх тэнгэртээ даатгах болон бусад ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд хөгжмийн хэрэгслүүдийг өргөн ашигладаг байжээ. Үүнээс харахад цэргийн хөгжим нь олон мянган жилийн тэртээгээс цэрэг дайны үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж дайчдын сэтгэл санааг сэргээн зоригжуулах, давуу хүчтэй дайсныг ялан дийлэх, эх орноо батлан хамгаалахад уриалан дуудах чухал хэрэгсэл болсон байна.

б

Богд хаант Монгол улсын хааны торгон цэргийн бүрэлдэхүүнд Сайн ноён хан Намнансүрэнгийн санаачилга, оролцоотойгоор үлээвэр найрал хөгжмийг  1914 онд байгуулж, улмаар 1922 онд Монгол ардын журамт цэргийн тэргүүн морин хороонд, 1923 онд Их даргын сургуульд анхны үлээвэр найрал хөгжмийн хамтлагууд тус тус байгуулагдсан нь манай улсын анхны орчин үеийн мэргэжлийн хөгжмийн суурь үндэс болсноороо түүхэн ач холбогдолтой юм.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин