Самбочид гуравдугаар байрт шалгарчээ
2014-11-24

Япон улсын Нарита хотноо зохиогдсон 2014 оны Самбо бөх, Байлдааны Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Улсын баг тамирчид амжилттай оролцож гурван алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, нийт есөн медаль энгэртээ гялалзуулан сайхан амжилтыг үзүүлсэн билээ. Ингэснээр манай эрэгтэй баг ний дүнгээр гуравдугаар байр эзэлжээ.

ы

Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг, 56 кг-д ОУХМ Д.Сумъяа нар алтан медаль хүртсэн юм. Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар, -100 кг-ын жинд Б.Ариун-Эрдэнэ, +100 кг-д П.Батмөнх нар мөнгөн медаль зүүсэн бол эмэгтэйчүүдийн 64 кг-д Т.Баттөгс, 72 кг-ын жинд Ц.Наранжаргал, байлдааны самбо бөхийн 62 кг-д Б.Дамланпүрэв нар хүрэл медаль зүүсэн билээ.

ы

Тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
ubpatriot:
baatruuddaa bayar xurgeye!!!
2014-11-24