
Пэпси хөгжлийн лигийн тойргийн тоглолтууд БТС-ын заалнаа амжилттай үргэлжилсээр байна. Багууд нийтдээ 7-9 тоглолтыг хийгээд байна. тиймээс амжилт үзүүлж болохуйц багуудын чансаа илт ялгарч эхэллээ. А хэсэгт өрсөлдөж байгаа Үндэсний дээд лигийн Харцага багт хүч үздэг О. Золзаяагаар ахлуулсан ҮБТДС-н баг Бямба гарагт Улс төрийн тойм багт 75:66 харьцаатайгаар хожигдсоноор анхны ялагдалаа хүлээсэн ч найман хожил , нэг хожигдолтойгоор хэсгийг тэргүүлсэн хэвээр байгаа бол тэдний араас долоон хожил, нэг хожигдолтойгоор Хасын хүлэгүүд баг жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Энэ долоо хоногийн хамгийн өрсөлдөөнтэй тоглолт А хэсэгт өрсөлдөж байгаа Хасын хүлэгүүд, Чандмань ээж багуудын тулаан байсан юм. Эхний үеэс л тун ширүүхэн эхэлсэн багуудын тоглолт 101:97 харьцаатайгаар Хасын хүлэгүүдийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд энэ тоглолтын шилдэг нь М.Цогтбаатар /Хасын хүлэг № 9/ байлаа.Тэрээр багтаа 59 оноог авчирсан, үүний 27-г нь алсын зайн шидэлтээр авчээ. В хэсгийг SBL нэг ч хожигдолгүй тэргүүлж араас нь М.Амаржаргал дасгалжуулагтай Соёмбо даатгалын Ноёд баг , Ш.Сэдбазар дасгалжуулагчтай НМХГ багууд нэг, нэг хожигдолтойгоор хэсгийн удаах байруудад бичигдэж байна.
А хэсэг Хожил Хожигдол
1. ҮБТДС 8 1
2. Хасын хүлэгүүд 7 1
3. Мобиком 94 7 2
4. Залуус сан 7 2
5. Улс төрийн тойм 5 2
6. Ховд хөгжлийн төлөө сан 5 3
7. Суруга Монгол 4 4
8. МЦ-Оюуны эрэл 4 5
9. Чандмань ээж 3 6
10. Даймонд 3 4
11. Fourtall 2 6
12. Зайсан 1 7
13. Ноён 0 8
В Хэсэг Хожил Хожигдол
1. SBL 7 0
2. Соёмбо даатгал МХТС-Ноёд 7 1
3. НМХГ 6 1
4. ННДГ 5 3
5. Налайх-Цоглог хангай 4 2
6. Замын битум 4 2
7. UB Андууд 3 4
8. Ард даатгал мустанг 3 6
9. Шинэ Ази 2 4
10. AD Market 2 7
11. Federal 0 7
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ