Осакад Монголын Төрийн далбааг мандууллаа
2014-11-24

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 23-ны ням гаригт тохиож буйтай холбогдуулан Монгол Улсаас Японы Осака хотод суугаа Ерөнхий консулын газар Осака хотын тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа мандууллаа. Монгол Улсын Ерөнхий Консулын Газар байрлаж буй байрны гадаа алтан соёмбот төрийн далбаа Монгол улсаа мөнхөд оршихыг бэлэгдэн мандуулсан болно. Осака хотноо суугаа Монгол Улсын Ерөнхий Консулын Газар байрлаж буй байгууламж нь жуулчин гийчин, хүн олон ихээр зорчих их хөлийн газар аж.

Shuud.mn
Сонин хачин
biүү:
куланда мундаг
2014-11-24