“Дабльмөнх” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлжээ
2014-11-26

Туул голын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал, хайх олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, нөхөн сэргээлтийн байдалд НМХГ болон бусад холбогдох байгууллагаас явуулсан хяналт шалгалтын тухай өнөөдөр НХМГ-т мэдээллээ.

ы

Хяналт шалгалтад хамрагдвал зохих 84 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс үйл ажиллагаа явуулж буй 37 аж ахуйн нэгж хамрагдсан байна. Тэднээс цуцлагдсан тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөлгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан  “Баясгалант Өргөө” ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн 1920.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, олборлолтын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоожээ.

ы

Харин баримт бичгийн бүрдүүлэлтийг гүйцээж, нөхөн сэргээлт хийн зөрчлөө арилгасан  “Монстрой” ХХК, “Тэсийн хурд” ХХК-ийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар сэргээж,  зөрчлөө арилгаагүй “Дабльмөнх” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг ажлын хэсэг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн тухай мэдээллээ.

ы

Мөн “Бүти” ХХК, “Цагаан ташаа” ХХК, “Илчит металл” ХХК, “Монстрой” ХХК, “Тэсийн хурд” ХХК, “Намобридж” ХХК-иуд нь уурхай дээр байх бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, уулын ажлын тайлан төлөвлөгөөгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулаагүй зэрэг зөрчил илэрсэн нь “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийг зөрчсөн байна. “Гравел Стоун”, “Сигма бетта”, “Баялаг бийлд” ХХК-иудад “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийг үндэслэн 6250.0 мянган төгрөгийн, ажлын байрны ариун цэвэр эрүүл ахуйн стандарт шаардлага хангаагүй зөрчилд нь “Мон-элс” ХХК, “Мерсү” ХХК-д Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу нийт 400.0 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин