Засгийн газрын үнэт цаасыг үргэлжлүүлэн арилжина
2014-11-27

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөрөнгийн зэх зээл, түүнд оролцогчдыг дэмжих зорилгоор эрсдэлгүй, богино хугацаат Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжихаар болсон билээ. Тус шийдвэрийн дагуу  Монголын хөрөнгийн бирж нь Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжааг 2014 оны 11 дүгээр сард нийт 4 удаа зохион байгуулж, нийт 12.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг арилжлаа.
ө
Сангийн яамны зүгээс тус үнэт цаасыг үргэлжлүүлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах шийвэрийг өчигдөр гаргажээ.
х
12 дугаар сард арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
Shuud.mn
Сонин хачин