Оюутнуудын эсрэг хүч хэрэглэжээ
2014-11-27

Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Хонконгийн их сургуулийн оюутнууд Бээжингийн удирдлагуудаас сонгуулийг нээлттэй явуулахыг шаардаж, жагсаал зохион байгуулсан билээ.  Өчигдөр цагдаа нар оюутнуудад алдсан зам, талбайгаа чөлөөлөхийн тулд тэдний эсрэг хүч хэрэглэсэн байна. “Ройтерс” агентлаг “Энэ сарын 25-26 хооронд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийнхан 115 жагсагчийг баривчилсан. Мөн өчигдөр оройны 21.00 цагийн үед 14 жагсагчийг баривчилсан. Цагдаа нар хяналтаа тогтоохын тулд ганц, хоёроороо явж буй оюутнуудыг барьж эхэлсэн. Мөн эрэгтэй оюутнуудыг цагдаа нар бүлэглэн зодсон тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн” гэж мэдээлжээ.  Хонконгийн оюутны холбооны дарга Алекс Чоу “Хоёр хоногийн дотор 45 оюутан цагдаад зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн. Бид ардчилал, тусгаар тогтнолын төлөө жагсч байна. Бид мөнгө эсвэл эрх мэдлийн төлөө жагсаагүй. Яагаад захирагч Лин Чун-Иен болон Бээжингийн удирдлагууд бидний жагсаалын үнэ цэнэ болон утга учрыг ойлгохгүй байгаа юм бэ. Өчигдөр 14 жагсагч баригдсан. Өнөөдөр, маргааш хэдэн жагсагч баригдах вэ. Биднийг баривчилж буй шалтгаанаа нээлтэй, утга учиртай болго” гэж хэлжээ.  Хонконгийн удирдлагууд баригдсан оюутнуудыг үндсэн хууль  зөрчиж, албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн биед хүнд гэмтэл учруулсан хэмээн тайлбарлажээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
Дарангуйлал тогтсон улсад ингэдэг юм даа
2018-07-17
tuya:
arai dendv yuma tsagda nar hvni bied haldah esgvi
2014-11-27
хороо:
хятад задрах болтугай ура ура ура
2014-11-27
irgen:
tsgadaa nar ni bas hongkongdoo hairgui humuus bdiim bhdaa chaavaas daaa.
2014-11-27
zochin :
muu sain hujaa nar bie bie nee sain bariad horiod bai. sain baina. harin murgulduun bolgoj bolohgvi shu. tegvel manaid hor urshigtai baij magadgvi shuu. zvger l horiod bai..
2014-11-27