О.Пүрэвбаатар гавьяатын нэрэмжит тэмцээн болно
2014-11-27

Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн ирэх бямба гаригт буюу арваннэгдүгээр сарын 29-ны өдөр Спортын төв ордноо болох гэж байна.

б

2009 онд гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг зодог тайлахад Монголын чөлөөт бөхийн холбооноос түүнд хүндэтгэл үзүүлэн анхны тэмцээнийг зохион байгуулж байсан билээ. Энэхүү тэмцээн нь 50 кг, 55 кг, 60 кг, 66 кг-ын жинд болдгоороо онцлогтой юм. Тэмцээнд 22 хүртэлх насны бөхчүүд барилдах ба өнөөдрөөс тамирчдын жин үзэж, мандат олгох ажил эхэлж буй гэнэ.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
*dag:
yg holboo zohion baiguulj haragdach uuruu l buh ymiig ni hiih geed hunees guilga guigaad l yvdgiin huurhii
2014-11-28