Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дэд дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Б.Хурц АТГ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгөх хүсэлтээ энэ сарын 26-нд гаргажээ. Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар түүний хүсэлтийг хэлэлцээд дэмжсэн байна. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт тавих, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс Б.Хурцыг АТГ-ын дэд даргын албан тушаалаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүний 83,3 хувийн саналаар АТГ-ын дэд даргын албан тушаалаас Б.Хурцыг чөлөөлөх тогтоол дэмжигдэв.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ