МАН-ын сонголт хийх өдөр
2014-11-28

Сөрөг хүчин рүү хараа бэлчээсэн өдрүүд үргэлжилж байна. Хоёр жилийн өмнө парламентад цөөнх болж, ялагдалдаа итгэж ядан эс хүлээн зөвшөөрч, сонгогчдын сонголтыг буруутгаж эс чадан, парламентад өөд өөдөөсөө харан суудаг өрсөлдөгч хүчин АН-ыг сонгуулийн саналыг будилаантуулсан хэмээн чичилж, гудамжинд зангиатай жагсч, буйдантай суулт хийж байсан МАН-ын хар дарсан зүүд шиг өдрүүд нэгэнтээ ард хоцорчээ.  Парламентад олонхи болоогүй ч олон суудал авсандаа бярдан, МАН-ыг газрын хөрснөөс арчина хэмээн баярласан хэрээ бархирав гэгчээр өрсөлдөгч хүчнээсээ нэг алхам урагшилсандаа эрдэж, хөөрч, хөөсөрч явсан АН ч хөрсөн дээрээ буулаа. Өнөөдөр парламентад эрх баригч хүчин гэж гэдийлгүй, сөрөгч хүчин гэж бөхийлгүй хамтарч, улс орны хөгжлийн төлөө зүтгэж, эдийн засгийн хямралаас гарах арга зам, улсын хөгжлөө  бодолцох төрийн хүний ухаан зарах цаг улстөрчдөд ирээд байгаа билээ. Тиймээс ч шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламент дахь улс төрийн намуудтай хамтарч ажиллах саналыг хүргүүлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын үед МАН-д л энэ санал хаяглагдаагүй байсан. Харин өнөөдөр Засгийн газарт хамтрах саналд сөрөг хүчний хариулт хамгийн гол нөлөөтэй, парламент дотор бус нийгэмд хүлээлт үүсгээд байгаа билээ.


Засгийн газартай хамтрах эсэх сөрөг хүчний  шийдвэрийг зөвхөн АН бус парламент дахь бусад намууд ч хүлээж, харж байна. МАН-ын Засгийн газарт хамтрах саналыг намын бүлэг, Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж, бага хурлаараа шийдвэрлэдэг журамтай. Учир нь энэ саналыг УИХ дахь МАН-ын бүлэгт бус парламент дахь улс төрийн намуудад илгээсэн.


Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтарч ажиллах эсэхийг өнөөдөр МАН-ын бага хурлаар шийдвэрлэнэ. Өнгөрсөн оны энэ өдрүүдэд МАН их хурлаа хийж, даргаа сонгон, бага хурлын гишүүдээ ч мөн шинэчилсэн. Бага хурлын эхэнд УИХ-ын дэд дарга, МАН-ын  дарга М.Энхболд уламжлал ёсоор улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах биз.


Ямартай ч намын дарга  болон УИХ дахь намын бүлгийн гишүүд энэ удаад бага хуралдаа хийсэн ажил, хэлэх үгтэй, энгэртээ Засгийн газарт хамтрах саналыг сугавчилсан “олз”-той  ирж байгаа. МАН Засгийн газарт хамтрах асуудлаар талцаад байгаа нь нууц биш. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Ж.Батсуурь нар Засгийн газар хамтрах шаардлагагүй гэдэг байр сууриа хэвлэлээр мэдэгдсэн. Намынхаа ирээдүйг харж 2016 оны сонгуулиа бодвол өнөөгийн Засгийн газарт орж, нэг нэр, хоёр хоч зүүгээд хэрэггүй гэж тооцоолсон биз. Эрх баригчид хийгээд Засгийн газар үлдсэн нэг жилийн хугацаанд эдийн засгийг хөл дээр нь босгодоггүй юм гэхэд хямралыг, лавшруулахгүй барьж шийдлийг хайж байгаа. Учир нь 2016 он гараад нийгэм, эдийн засгийн бодлого төлөвлөх манатай, сонгуулийн гараандаа бэлтгэцгээнэ. Тиймээс ирэх жил л нийгэм, эдийн засгийн үндсэн ажлаа хэрэгжүүлж, багцлаад авах нь эрх баригчдын гол зорилт. Үүнийг шуурхай шийдэхийн тулд сөрөг хүчний дэмжлэг  эрх баригчдад хэрэгтэй. Гэвч МАН-ын зарим гишүүд эрх баригчдад дэм болохоос илүүтэй ирэх сонгуулийн жилийг бодолцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа билээ. Харин Засгийн газарт хамтрах хүсэлтэй тус намын зарим эрхэм хэсэг хугацаанд намтрын хуудсаа  нэмэх гээд байна уу, улсын эрх ашгийг бодолцох уу гэдэг нь бас эргэлзмээр.


МАН-ын бүлгээс Засгийн газартай хамтрах эсэхийг зөвшилцөх Су.Батболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийнхэн эхний ээлжинд Засгийн газраас нийгэм, эдийн засгийн талаар хэрэгжүүлэх бодлого, зорилт дээр саналаа нэгтгэцгээж байна гэсэн.  Хэдийгээр Засгийн газарт хамтрах тухай ярих нь эрт байна гэж байсан ч хамтрах шийдэл нь тодорхой болсон гэж ажиглагчид хэлж байна лээ. Зарим гишүүн Засгийн газартай хамтрахын эсрэг байгааг нам доторх  ардчиллын илрэл гэж тайлах биз. Хамгийн гол нь АН-ын шинэ дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд хоёрын хооронд хамтын ажиллагаа, нөхөрлөлийн холбоо эртнээс үүссэн. Тиймээс МАН энэ удаад хувиа бус хувьсгалаа бодоод улс орны хөгжлийн төлөө Засгийн газарт хамтарч ажиллана гэж зарим ажиглагч дүгнэлтээ нотолж байгаа.


МАН-ын бага хурал 310 гишүүнтэй. Бага хурлын гишүүдийн дийлэнхийг хотын фракцынхан эзэлдэг. Бага хурлын гишүүдийн бүрэлдэхүүнийг эсэргүүцэх эрхэм ч тухайн үед  гарч байсан билээ. Намын  генсект өрсөлдөөд өвдөг шороодсон Ж.Сүхбаатар “МАН-д Т.Бадамжунай гэдэг хорчин байгаа цагт шинэчлэгдэхгүй” хэмээж байсан. Улаанбаатар хотын экс ерөнхий менежер Т.Бадамжунай бол намын дарга М.Энхболдын баруун гар. М.Энхболдыг хотын мэр байхаас нь дагасан. МАН-д аль ч даргын үед хамгийн хүчтэй фракц нь хотын буюу М.Энхболдын талынхан байлаа. Тиймээс М.Энхболдыг өнгөрсөн жил дахин МАН-ын дарга болоход бага хурлын гишүүдийн дийлэнхийг хотын фракцынхнаар бүрдүүлсэн менежмент Т.Бадамжунайгийнх гэдэг. Харин өнөөдөр гарах  шийдвэрт бага хурлын гишүүд гэхээсээ намын удирдлагууд, тэр дундаа М.Энхболд даргынх нь  байр суурь л нөлөөлөх байх. Түүний байр суурийг эсэргүүцэх хэсэг байх ч хотын фракцынх санал хураалтад голлоно. АН-ын ҮЗХ-ны хуралдааны шийдвэр “Алтангадас”-ын талд гардагтай адил.


Ямартай ч өнөөдөр хуралдах МАН-ын бага хурлын үйл явц, шийдвэрийг улс төрийн намууд төдийгүй нийгэм чих тавин хүлээж байна. Өнөөдөр улс төрийн нам төрийн дээр гарчихаад байна гэх шүүмжлэлийг УИХ-ын гишүүд ч хэлдэг. Харин энэ удаад улс төрийн том хүчин  МАН-ынхан  эрх ашгаа хойш тавьж,  улс орны хөгжлөө ч бодолцож, шийдвэрээ гаргах цаг үе ирснийг тунгаан хэлэлцэх биз ээ. МАН-ын бага хурлын шийдвэрээс Засгийн газрын бүрэлдэхүүн, бодлого, цаашлаад  ирж яваа цагийн өнгө ч хамаарах түүхэн цаг үе гэдгийг ажиглагчид онцолж байна лээ. Гэхдээ сайн нь ч, муу нь ч миний багш гэдэг шиг МАН-д хамтрах, эс хамтрах аль ч хувилбар нь ашигтай байх сөрөг хүчний байр суурин дээрх азтай, ховор тохиол басхүү илрээд байна. Салаа замын уулзвар дээрээс алинаар нь  явахаа МАН өнөөдөр сонгоно.


Н.Энхбат


Shuud.mn
Сонин хачин
zochin:
ehneesee man,tai negdeh baisan yum daa.ene evsel gesen nertei urvagch nartai negdesen buruu baisan.odoo uls ornoo bodoh tsagdaa.nam bish.ard tumen teneg bish shuu!
2014-11-29
kkkkkk:
man-yhan yamarch yaduu setgelgeetei humuus ve. 2000 on davtagdana geed l bayarlaad baidag. getel 2000 ond an-yn oron nutgiin baiguullaga heden laaz ushigluj arhi uusan nuhud baisan. odoo bol huchtei bolson shuudee.
2014-11-29
зочин:
юун хамтарч улс орноо аварах, наад улс орон чинь 2 жил битгий хэл 10 жилд сэхэхгүй шахам болсон, ман одоо загийн газарт ороод нэмэргүй ээ . ан-ынхан өөрсдийн хийсэн ажлаа өөрсдөө хийж 2016 онд дүнгээ ард түмнээс аваг
2014-11-28
зочин:
2012 онд хамтрахгүй их байсан, ан-д одоо нүүр өгч болохгүй ээ, манан байгуулаад ч энэ 2 жилд эдийн засаг сэргэхгүй
2014-11-28
irgen:
erdenbataa chi olonhioroo tureed yabna geed hutsaad baisan yasan we an hamtarch bolohgui ner turuu bodood surug huchin baih n zuw altanhuyagiin *iig tsewerleh geed bna u ta nar odoo bolhoor ard tumen gej bna ungursun hugatsaand ard tumnee bodoh n yasan um chadahgui baij duraaraa ulsiin sang hoosolson uls 4 jilee guitseej ajlaa hiij yu chaddagaa haruul
2014-11-28
zochin:
л.цог шадар сайдын төлөө намдаа гурван зүйлт шаардлагыг хүргүүлжээ http://sonin.mn/news/easy-page/35954
2014-11-28
санал:
хамтарч эх орон ард түмнээ аврах нь зөв шүү хуралд оролцогчдоос үүнийг хүсч байна. эвтэй байя, үүнийг бүгд ойлгоно байх
2014-11-28
zochin:
hend ch itgeh yund itgeh yum be.arai heterch bnaa
2014-11-28
зочинф:
заасс бушуухан манан-гаа байгуулж хуял тачаалаа 2016 хүртэл тайлж авцагаагаад бушуухан манай гаригаас зайлж буян болдоо манан-гуудаа
2014-11-28
иргэн:
ан өмдөө шувтлаад,энгэрээ задлаад өөрсдөө хүчиндүүлэхийг хүсээд ман-ын өвөрт орж байна тиймүү.
2014-11-28
эрик:
ардчилсан нам аль байдгаа ардын намынханд барьж гүйж байх шив.засаг барьж чадахгүй юм бол яах гэж сонгуульд оролцдог, олуулаа болдог юм бэ.
2014-11-28