Хүмүүжигчдийн цалин 0.8 хувиар өсчээ
2014-12-01

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүмүүжигчдээр хөдөлмөр эрхлүүлж хөдөлмөрийн дадал чадвар эзэмшүүлэхээс гадна цалин олгож бусдад учруулсан хохирлоо төлж, барагдуулах, нэрийн дансандаа мөнгөн хуримтлалтай болох боломжийг олгодог.  Энэ оны аравдугаар сарын байдлаар 4290 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, нийт 1.283.0 сая төгрөгийн цалин олгожээ. Үүнээс 282.5 сая төгрөгийг гэм хорын төлбөрт нь суутгасан байна. Эдгээрээс 2416 хүмүүжигч нь байнгын буюу тогтмол ажлын байраар хангагдан ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг 2013 оны мөн үетэй харьцуулбал 0.9 хувиар, цалин 0.8 хувиар, төлбөр барагдуулалт 55.4 хувиар өсчээ.

Shuud.mn
Сонин хачин