Засгийн газрын бүтцийн асуудлыг өнөөдөр зөвшилцөнө
2014-12-02

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн М.Батчимэг нар АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

a

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-д суудалтай бүх намуудтай хамтран ажиллахаар болсан. Өчигдөр Зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажууллаа. Тодруулбал, Ардчилсан нам, ИЗНН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг, МАН-ын бүлэг бүгд оролцож Засгийн газрыг байгуулах юм. Хуульд зааснаар Засгийн газрыг байгуулах ажил ирэх баасан гаригт дуусгавар болох ёстой. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлж магадгүй. Амжихгүй бол маргааш өглөө гэхэд өргөн барина. Түүнээс урьтаж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан ажлын хэсэг бусад намын бүлгүүдийн ажлын хэсэгтэй дахин зөвшилцөх уулзалт хийж, хэчнээн яамтай байх талаар ярилцана. Ерөнхий сайдын зүгээс “Улс төрийн намуудын ойлголцлыг хангасан, чадварлаг Засгийн газрыг байгуулж ажиллахад гол анхаарлаа хандуулж ажиллах ёстой” гэсэн чиглэлийг ажлын хэсэгт өгсөн  гэлээ.

a

Энэхүү мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

1

-Яамдын тоог 13 байлгах зүйл яригдсан гэсэн. Засгийн газрын бүтцийн талаар тодорхой шийдэлд хүрсэн үү?

М.Батчимэг: Өнөөдөр энэ тоог эцэслэж, тохирно. Ажлын хэсгүүд өчигдөр ярилцах байсан ч ажлын цагтаа амжаагүй. Тиймээс өнөөдрийнзөвшилцлөөр яамдын тоог эцэслэнэ. Ерөнхий сайдын зүгээс өөрийнхөө чиг хандлагыг өгсөн. Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх учраас яамдыг тоог хэлэхэд эрт байна. Ерөнхий сайдын зүгээс барьж байгаа зарчим бол улс төрийн намуудын ойлголцлыг хангасан, аль болох мэргэжлийн түвшинд сайн ажиллах Засгийн газрыг бүрдүүлэх ёстой. Хамгийн гол нь үр дүн чухал гэдгийг онцолж байгаа.

1

-Улс төрийн шинэ нөхцөл байдал үүссэнээр 2012 онд байгуулсан АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын гэрээ дуусгавар болсон гэж үзэж байгаа. МАН-тай хамтарч байгаа тохиолдолд энэ гэрээнд тодотгол хийх үү. Намуудын ашиг сонирхлыг хэрхэн хангах вэ?

Д.Эрдэнэбат: -“МАХН-ын Гүйцэтгэх хороо өчигдөр хуралдаад Засгийн газарт хамтарч орно гэдэг шийдвэрийг олонхиороо гаргасан” гэдгийг бидэнд албан ёсоор өгсөн байгаа. Тиймээс хамтарч ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан гэдгийг хэлмээр байна. Өмнө нь үргэлжилж байсан гэрээгээ цоо шинээр дахин зурах уу, эсвэл тодотгол, нэмэлт оруулаад хавсралт байдлаар зурах уу гэдэг бол техникийн чанартай асуудал. Манай намаас илэрхийлж буй байр суурь бол гэрээнийхээ нөхцөл, агуулгаа баримталж байгаа. Бусад нам, эсвэл хамтарч ажиллахаа илэрхийлсэн учир гэрээг яаж зурах вэ гэдэг бол зарчмын асуудал гэж үзэхгүй байна.

1

-МАН-ын ажлын хэсгийг ахласан Су.Батболд гишүүн хэлэхдээ “Эргэлзээ төрүүлсэн хар машины асуудлыг дахин ярилцаж гар тооллогыг явуулахаар болсон” гэсэн мэдээлэл өгч байсан. Гэтэл энэ нь ухарсан алхам болж байгаа гэж харагдаж байна л даа?

М.Батчимэг: -Хар машины тухайд гэвэл АН-ын байр суурь бол машинаар санал хураалт явуулсан нь маш том дэвшил болсон гэж үзэж байгаа. Энэ байр суурь хэвээрээ байгаа. Тиймээс нэгэнт ажил хэрэг болгосон энэ ахиц дэвшлээсээ АН ухрахгүй. МАН-ын зүгээс гар тооллогоор явуулна гэдэг санал гаргаад байгаа. Иймээс ойлголцох үүднээс дундын хувилбар гаргаж “Хэрвээ дэвшигч хар машинаас гаргасан саналд эргэлзэж байгаа бол гар тооллого хийлгэх эрх нь нээлттэй” гэдэг шийдвэрт хүрсэн.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
ene 3 iig hardaa :
ene 3 mongoliin uls turd bdag .. humuus ene 3 iig tanina .. mongoliin tur yagaad neg l sul dampuu bolood bna .. hariult yag ene 3 metiin turd baitugai oligtoihon biznesiin baiguullagiin shalguur davahgui yumnuud ene ulsiig muhuuj bna daa
2014-12-02
zochin:
uix-n gishvvn batchimeg-g ardchilsan anmyn bulgiin dargaar tomilox gorimyn sanalyg oruulj baina
2014-12-02