Шатахуун ачсан машины жолооч осол гаргажээ
2014-12-02

Төв аймгийн нутаг дэвсгэрт шатахуун тээвэрлэж явсан машины жолооч осол гаргажээ. Энэ тухай Замын цагдаагийн газрын жижүүрийн алба хаагчтай холбогдож тодруулахад "шатахуун ачсан машин шон мөргөж, осол гаргасан. Замын цагдаагийн газарт өнөөдөр 15 цаг 17 минутад дуудлага ирсэн. Дуудлагын дагуу алба хаагчид хэргийн газарт очиж холбогдох ажиллагааг хийгээд ирсэн. Шалгалтын ажиллагаа хийгдэж байна" гэсэн.

ы

Мөн энэ үеэр хүний амь нас хохирсон. Гэхдээ ослын улмаас амиа алдсан эсвэл өөр шалтгаантай эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно гэдэг мэдээллийг өглөө.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин