Холливудад гялалзсан монгол эр
Жүжигчин Б.Амарсайхан Холливудын улаан хивснээ алхахаар Нью Йоркийг зорьсон талаар саяхан мэдээлж байсан билээ. Тэгвэл жүжигчин маань монгол дээлээрээ гангарч, Холливудын улаан хивсийг чимсэн байна. Нью Йоркийн алдарт 1998Broadway-д орших “AMC Loews” театрт болсон “Marco Polo” киноны албан ёсны нээлтэд оролцох үеэрээ тэрбээр ийн монгол дээлээрээ гоёжээ. Б.Амарсайхан “Netflix”-ын бүтээсэн “Marco Polo” хэмээх олон ангит, түүхэн киноны гол дүрүүдийн нэг болох Аригбөхийн дүрийг бүтээж, Холливудын кинонд тоглосон анхны Монгол жүжигчин болон дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхсан нь энэ.
а
Нийт 90 сая ам.долларын өртгөөр бүтсэн “Marco Polo” түүхэн кино энэ сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болох юм.
б
б
г
СЭТГЭГДЭЛ БИЧИХ