Тайванийн Ерөнхий сайд огцров
2014-12-04

Тайваньд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан орон нутгийн сонгуулиар эрх баригч “Ардын нам” ялагдал хүлээсэн тухай “www.radioaustralia.net.au” мэдээллээ.  Үүнтэй холбоотойгоор өчигдөр Ерөнхий сайд Жан Ю Хуан улс төрийн хариуцлага хүлээн огцорч буйгаа зарлажээ. Ерөнхий сайд “Дараагийн Засгийн газар бүрэлдэх хүртэл өнөөгийн Засгийн газар ажлаа үргэлжлүүлэх болно” гэж хэлжээ. Сонгуульд 18 сая сонгогч саналаа өгчээ. Саналаа өгсөн иргэдийн ихэнх нь “Өнөөгийн Засгийн газар Хятадын талд хэтэрхий үйлчилж байна” хэмээн буруутгажээ. Сонгуулийн эцсийн дүнгээр сөрөг хүчин сонгуулийн 70 тойргийн 65-д ялалт байгуулжээ. Тайваний Сонгуулийн хорооноос мэдээлж буйгаар “Эрх баригч нам томоохон ялагдал хүлээж, зургаан хотын даргын суудлын тавыг нь сөрөг хүчинд алдсан” гэжээ. Сөрөг хүчин болох “Ардчилсан нам”нийслэл Тайпейгийн  таван хотын захирагчийн суудалд ялалт байгуулж чаджээ.

 нх

Сөрөг хүчин өчигдөр Тайпей хотын төв талбайд баярын парад зохион байгуулсан байна.

 н

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин