П.Цагаан ДМАЭМБ-ын Бүсийн захирлыг хүлээн авч уулзав
2014-12-04

Уулзалтын үеэр Бүсийн захирал Франсуа Саяа ирэх 2015 оны зургадугаар сард Нүүдлийн мал аж ахуйтай орнуудын сайд нарын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгааг танилцууллаа. Тус байгууллагын Ерөнхий захирал Бернард Баллат Монгол Улсын Засгийн газрын урилгаар 2012 онд Монголд албан ёсны айлчлал хийх үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж Монгол Улсын мал эмнэлгйин салбарыг дэмжих, мал, амьтны эрүүл мэндийн стандартыг хамтран боловсруулах чиглэлээр хамтран ажиллах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, малын халдварт өвчинтэй тэмцэж эрүүлжүүлэх, олон улсын байгууллага, хандивлагчдын анхаарлыг үүнд хандуулахад тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг ярилцан тохиролцсон бөгөөд айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг нь Нүүдлийн мал аж ахуйтай орнуудын сайд нарын бага хурлыг Монголд хийх тухай асуудал байсан юм.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уг хурлыг Монголд зохион байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлээд 60 сая толгой мал сүрэгтэй Монгол Улс мах, махан бүтээгдэхүүнийг гадагш экспортлох сонирхолтой байдгийг илэрхийллээ. БНХАУ-ын дарга Си Зиньпиний энэ оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины есдүгээр сард хийсэн ажлын айлчлалын үеэр Монголын хөрш хоёр орон мах, махан бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа илэрхийлснийг дурдаад мал сүргийг эрүүлжүүлэх, экспортод мах гаргах талаар ДМАЭМБ-ын  зүгээс тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа талаар ярьж, санал солилцов.


Shuud.mn
Сонин хачин
илүү үгт:
дмаэмб гэдэгээ задлаж бичихгүй бол үгэнд дуртай мань мэт нь будлиад буруу ойлгох гээд байна.
2014-12-04