Зөвлөлийн даргаар аймгийн Засаг даргын орлогчийг томилжээ
Хөвсгөл аймгийн Байгаль орчныг хамгаалах салбарыг нэгдсэн удирдлагаар хангах аймгийн зөвлөл байгуулах асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулжээ. Зөвлөлийн даргаар аймгийн Засаг даргын орлогч, орлогч даргаар аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга нар томилогдсон байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд БОАЖГ, МХГ, ГХБХБГ, ХХААЖДҮГ, УЦУОША, ОБХ, БСГ, УТХГ, Ойн алба зэрэг хэлтэс агентлагийн дарга нар, мөн аймгийн ЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны чиглэлээр хэрэгжиж буй төслийн нэгжийн удирдлага зэргийг хамруулсан бүтэцтэйгээр байгуулахаар шийдвэрлэсэн талаар тус аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ