Диана гүнжийн даашинзуудыг заржээ
2014-12-07

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльзийн гэргий байсан гүнж Дианагийн амьд ахуйдаа өмсч байсан таван даашинзыг дуудлага худалдаагаар заржээ. Дуудлага худалдаа Парист зохион байгуулагдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Зохион байгуулагчдын хэлснээр гүнжийн даашинзууд нийтдээ 500 мянган ам.долларын үнэд хүрсэн гэв. Хамгийн өндөр үнээр зарагдсан нь 1984 онд ханхүү Харриг төрүүлснийхээ дараа, Букингэмийн ордонд зохион байгуулагдсан цайллагын үеэр өмссөн дизайнер Занда Рохадесийн “Цагаан хун” даашинз аж. Энэхүү даашинз 289 мянган ам.доллароор зарагджээ.

1

Лондон хотноо 1993 онд зохион байгуулагдсан НҮБ-ын чуулга уулзалтад гүнжтэн урилгаар оролцсон юм. Тэрээр дээрх уулзалтад дизайнер Катрена Уалкерийн 60 мянган ам.долларын үнэ бүхий ногоон өнгийн даашинзыг өмссөн билээ. Энэ даашинз 122 мянган ам.доллароор зарагдсан байна. Дуудлага худалдаанаас олсон мөнгийг Баруун Африкт тархаад буй эболагийн эсрэг хандивлахаар болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
амар юм даа. үхсэн хүмүүсийнхээ юмыг зараад л болчих юм. манайд бол сэжиглээд хүн авахгүй дээ. тэр тусмаа гэнэтийн ослоор үхсэн хүний юмыг
2014-12-08