Эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо
2011-12-27

Эрүүл мэндийн сайдын 2011 оны 12-р сарын 20-ны өдрийн 420 тоот тушаалаар эрүүл мэндийн салбарын оны шилдгүүдийг баталлаа. “Оны шилдэг эрүүл мэндийн төрийн түшмэл” Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга Сүхээгийн Эрдэнэтуяа, “Оны шилдэг эмч” Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цус, хавдар судлалын тасгийн эрхлэгч, Зөвлөх эмч Гувираагийн Чимгээ, “Оны шилдэг эм зүйч” Булган аймгийн “Булган Эм хангамж” ХХК-ны захирал, эм зүйч Алтангэрэлийн Оюунгэрэл, “Оны шилдэг сувилагч” Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн сувилагч Дашзэвэгийн Олонбаяр, “Оны шилдэг нийгмийн эрүүл мэндийн ажилтан”, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэнд, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Норовын Даваасүрэн, “Оны шилдэг анагаахын судлаач” нар шалгарлаа. Мөн Геронтологийн төвийн захирал, анагаах ухааны доктор Рагчаагийн Оюунханд, “Оны шилдэг анагаахын багш”, ЭМШУИС-ийн АУС-ийн мэс заслын I тэнхмийн эрхлэгч Оргойн Сэргэлэн, “Оны шилдэг анагаахын оюутан”, ЭМШУИС-ийн АУС-ийн 6 дугаар дамжааны оюутан Цагаанхүүгийн Рэнцэндорж нар шалгарсан юм.
Shuud.mn
Сонин хачин
lhamaa:
chimgee emchdee sain saihan bvhniig hvsie ih moron dolgoon erdemtei hvn daruu gej ta bol yg ene vgnii vlger jishee tanii vr hvvheded amjilt ervvl enh sain bvhniig hvsie taniig vrgelj hvndelj yvdag shvv lhamaa
2013-04-19
These tiopcs are so confusing but this helped me get the job done.
2011-12-30