Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат албан тушаалаасаа огцрохоор болжээ.Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21 төлөөлөгчийн 13 нь түүнийг ажлыг хангалтгүй гэж дүгнэсэн тул огцрохоос аргагүйд хүрсэн байна.Гэтэл эрхэм засаг ноён энэхүү дүгнэлт гарсны дараа ор сураггүй алга болжээ. Орхончууд Засаг даргаа эрэн сурвалжилж буй сурагтай.