Түргэн тусламжийн нисдэг тэрэг осолдов
2011-12-27

АНУ-ын Флоридад түргэн тусламжийн нисдэг тэрэг осолдож мэс засалч, нисгэгч нарын гурван хүн амь эрсэдсэн эмгэнэлт хэрэг гарчээ. Нисдэг тэрэг үүрээр Флоридагаас зүүн хойд зүгт 12 миль газарт унасан байхыг олжээ. Хоёр эмч, нэг нисгэгчийн бүрэлдэхүүнтэй явсан нисдэг тэрэг иргэдэд яаралтай түргэн тусламж үзүүлээд төв рүүгээ буцаж явсан байна.
Shuud.mn
Сонин хачин