Сайд нар тамгаа гардан авлаа
2014-12-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүд, сайд нараар дараах хүмүүсийг томиллоо.

1.    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх

2.    Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт

3.    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол

4.    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

5.    Сангийн сайд Ж.Эрдэнэбат

6.    Хууль зүйн сайд Д.Дорлигжав

7.    Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат

8.    Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар

9. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон

10. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр

11. Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү

12. Уул уурхайн сайд Р.Жигжид

13. Хөдөлмөрийн сайд Ц.Чинзориг

14. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ

15. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа

16. Эрчим хүчний сайд Д.Зоригт

17. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба

18. Монгол Улсын сайд М.Энхсайхан

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зарим  сайд нарт тамгыг нь гардууллаа.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Монгол Улсын сайд М.Энхсайхан нарт тамгыг нь гардуулж, улсынхаа хөгжлийн өмнө тулгамдсан асуудлуудыг нэг танхим, багийн зарчмаар шийдвэрлэж, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ ёслолын дараагаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт тамгыг нь гардуулж, ажлын амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
жирийн нэгэн монгол :
тэртээ 100 гаруй жилийн өмнө буусан ч одоогийн энэ гажуудал, завхралыг яг үнэнээр нь дүрслэн харуулжээ. ийм болгосон нүгэлтэнгүүд тун удахгүй үйлдсэн болгоноо үүрээд там руугаа тонилох биз ээ
2014-12-10
shog yuma:
ene bayrtsogt gj hulgaich tsarailsan nohor
2014-12-10
богдын бошго:
богдын бошгыг уншиж суутал: "цөвүүн цагт төрийн ноёдын эв эвдрэх, хуулийг буруу барина. дээрэмчин хулгайчдаас ноён түшмэл болж төрийн эрхийг барина. гадаад дотоод хэрэг эрхэлсэн түшмэд, зарлиг зөвшөөрөл олгогч нар нь төрийн хэргийг салхин адил задруулснаас дотночлох, гадагшлуулах, нууцлах, ил тавих нь цус сүүтэй холилдсон мэт булингартан ялгаж салгахын аргагүйд хүрээд учраа олохоо болино. яамдын түшмэд нар таслан шийдэх, засаглан цаазлах хүрээнүүдийг огцроон, олон хүнийг халж сольсноос болоод хүний аймаг тоглоом наадмын газар мэт болно. тэгээд тэр цагт хаан нь түшмэдийн эдэнд хөнөөгдөнө. дор нь байгаа хүний хахууль дээдэхүүд нь хөнөөгдөнө гэсэн үг. түшмэд нь яам газрын эдийг хөнөөнө. засаг яамны газартан бээр эрхмүүдийнхээ эдийг хөнөөнө. эрхмүүд бээр нь орон нутгийнхаа хүмүүсийн эдийг хөнөөнө. ёс цаазат, ичгүүр сонжурт бүгдийг алдсаны харгайгаар орон нутгийн хүмүүс эрхтэний хэлснийг сонсохгүй. эрхтэнгүүд нь яам тамгынхаа газрын үгийг сонсохоо болино. засаг захиргаа баригчид нь түшмэдийнхээ хэлийг сонсохгүй. энэ мэт орны журам бүр хувьсан солигдож одсоноос хамаг юмны журам шүтэн барилдлага самууран одно." ... хэмээн олон жилийн өмнө гэрээслэн үлдээснийг бид санаж ажиллацгаая ............
2014-12-10
turbat:
said hemeeh erhem hundtei neriig undurt avch yavaarai, ta buhend amjilt husie!
2014-12-10
zochin:
enkhsaikhan tand amjilt husye hicheenguilen ajillaarai
2014-12-10
зочин:
ингэж манарч байхаар намгүй болцгооё та нарыг бүү хэл гудамжинд гүйж яваагаа ч мэдэх юм чинь нам энэ тэр гэлгүй жил хагасын дараа ард түмнээр дүнгээ яаж тавиулах үлдэждээ.
2014-12-10
zochin:
gadaad hariltsaanii tamga arail nunjig zaaj baina shuu
2014-12-10