УИХ-ын гишүүд ажлаа тайлагнаад, хундага тулгаад завгүй
2011-12-27

УИХ-ын сонгуулийн хууль батлагдсаны өдрөөс хойш гишүүд ажлаа хийхээ больжээ. Өнгөрсөн долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанд ирц бүрдэхгүй, ирсэн гишүүд нь ирцээ бүртгүүлээд гарч оддог жишиг тогтоод байна. Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанд зургаахан гишүүн суун хуралдсан, байнгын хороод ирц бүрдэхгүй цаг гаруй хугацаанд хойшил байж нэг хуралдсан билээ. Сонгуулийн шинэ хуулиар улстөрчдийн сонгуулийн сурталчилгаанд хэвлэлийн хуудас, хэмжээ заагаад өгчихсөн тул он гарахаас өмнө хийсэн ажлынхаа тайлан, амлалт биелэлтээ дүгнэсэн сэтгүүл, сонин, хуанли хэвлүүлж тараагаад тун завгүй явна. Мөн шинэ жилийн урилга заллагад дарагдаж хундага тулгаад явж байна.
Shuud.mn
Сонин хачин