“Гармын тухай хэн сайн мэдэх вэ, аюулгүй байдлын талаар хэн сайн зурах вэ” сэдэвт гар зургийн уралдааныг Олон улсын төмөр замын холбооноос өнгөрөгч онд зарлаж, саяхан шилдгүүдээ тодруулжээ. Энэхүү уралдаанд Канад, Польш, Монгол, Англи, Португал, Энэтхэг, Бельги зэрэг орны 600 гаруй хүүхэд оролцсоноос Монгол Улсыг төлөөлөн оролцсон Б.Ууганжаргалын бүтээл уралдааны 4-8 насны ангилалд тэргүүлсэн байна.
б
Б.Ууганжаргал Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн IV ангид сурдаг аж. Тэрбээр уралдаанд явуулсан бүтээлээ зургаан настайдаа зурсан гэнэ.
б
Б.Бэхи
Уншиж байна |