Шидтэнүүд улирлын эхний хожлоо авлаа
2011-12-27

Өчигдөр зул сарын баяраар нээлтийн шигшээ 5 тоглолтын нэгд багтаж анхны тоглолтоо хийсэн Орландогийн шидтэнүүд Оклахома Тандер Ситигийн Кевин Дюрант тэргүүтэй шижигнэсэн залуусын хүчин чармайлтаар улирлын анхны ялагдлаа амсаад байгаа. Тэгвэл шахуу тоглолтын хөтөлбөртэйгөөс шалтгаалан өчигдөрхөн хожигдол амссан Орландо Мэжик өнөөдөр хоёр дахь тоглолтоо Эмвэй центертээ Хьюстон Рокитсыг хүлээн авлаа. Дөрвөн үеийн турш Орландо өрсөлдөгчөөсөө арай л илүү оноо зулгаасаар 104:95-аар улирлын анхны ялалтаа байгууллаа. Хьюстоноос залуу тоглогч Кайл Лоури 20 оноо авч багаа тэргүүлсэн бол тус багийн лидер Луис Скола 19, сэлгээнээс Кортни Ли 16 оноо тус тус авч багтаа нэмэр болжээ. Харин шидтэнүүдийн лидер Дуайт Ховард төдийлөн сайн тоглолт үзүүлээгүй хэмээн шүүмжлүүлж байлаа. Дуйат Ховардын бүх үеийн турш авсан 21 оноотой энэ тоглолтод багаа тэргүүлж 23 оноо авсан турк легионер Хедо Туркоглуг харьцуулсан нь супермэнийг шүүмжлэлд хүргэсэн буй за. Мөн Хьюстоны төвд супермэнийг таг барьчихаар хүчний тоглогчид дутагдалтай байгаа нь ч үүнд нөлөөлсөн биз. 2006 оноос өнөөг хүртэл Орландогийн эгнээнд багтсаар буй мэргэн бууч Жи Жи Редик сэлгээний суудлаас 20 оноо авсан нь багийнхаа хожилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Ийнхүү шидтэнүүд улирлын эхний хожлоо авлаа.
Shuud.mn
Сонин хачин
sn sn
2011-12-27