40 сая төгрөгийн хохирлоос сэргийлжээ
2014-12-16

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны хилийн отрядын хариуцсан хэсгээр 15 тооны адуу бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид илрүүлсэн байна. Мөн энэ сарын 14-ний өдөр Хилийн 0306 дугаар ангийн хариуцсан хэсгээр 23 тооны адуу бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид илрүүлж ард иргэдэд учирч болох 40 орчим сая төгрөгөөс урьдчилан сэргийлсэн байна. Харин Увс аймгийн Баруунтурууны хилийн отрядын хариуцсан хэсгээр энэ сарын 14-ний өдөр 56 тооны адуу бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид илрүүлэн адууны эзнийг тогтоохоор ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин