Монгол бөхийн нэрээр луйвар хийгчдийг зарлах цаг болсон
Дархан аварга А.Сүхбат нарын хүмүүс монгол бөхийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил шинэчлэлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Бидний монгол бөхийг шударга ойлгомжтой болгоё, ирээдүй хойч үеэ шударга дэвжээнд гаргах гэсэн тэмцэл үргэлжилж байгаа. Монгол бөх гэдэг нэрээр луйвар, хулгай хийж байгаа амьдарч байгааг хэлэх цаг болжээ. Тухайлбал, саяхан Монгол бөхийн өргөөнд болсон сумын заан цолтнуудын нийтийн монгол барилдаан болоход нэг бөхөөс 3000 төгрөг хураасан байна. Гэтэл тэнд барилдсан 576 бөхөөс гурав давсан нь 3000 төгрөгөө олж авч байх. Ингэж хүний хөлс, хөдөлмөрөөр тоглож, шулж байна. Залуу бөхчүүдийн эрх ашиг зөрчигдөж байна” гэж ярьсан.
d
Мөн “Монгол бөхийн өргөөний асуудал маш хурц байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд байхдаа 1996 онд Монгол бөхийн өргөөний бүтээн байгуулалтад зориулан 800 сая төгрөгийг шийдэж өгч байсан. Улсын төсөв хүнд байсан тэр үед тийм их мөнгийг монгол бөхийнхөө төлөө шийдэж өгсөн байгаа юм. Гэтэл одоо тэр их мөнгөний ашиг хаана байна. Энэ хүмүүс төрийн их хишгийг хүртээд тайлангаа тавих хэрэгтэй” гэлээ.
f
Түүнчлэн энэ жилийн баяр улсын баяр наадмаар үүссэн дуулианыг УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ зохион байгуулсан. Г.Өсөхбаяр эрэмбээ мэддэггүй хүн биш. Гурвын даваанд зүүний магнайгаа аваад гарах гэтэд Г.Өсөхбаяр намайг зарлачихлаа гэсэн. Тэгэхэд н.Данзан гүйж ирээд намайг юу юу гэж хараалаа. Иймэрхүү л байдаг үүсгэдэг шүү дээ. Би зодог тайлснаасаа хойш дэвжээнд гарахад ийм юм болно доо гэж бодож байсан. Тийм л юм болсон гэж мэдээлсэн.
d
Дашрамд хэлэхэд Монголын үндэсний бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал “Их-эе” энэ сард хуралдах сураг дуулдаж буй.
d
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ