Зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ
2014-12-17

Авлигатай тэмцэх газар энэ сарын 8-12-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй найман гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгаснаас хоёр гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

б

Тухайн долоо хоногт эрүүгийн найман хэрэг хүлээн авч, шинээр эрүүгийн хоёр хэрэг үүсгэжээ. Нийт эрүүгийн 55 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн зургаан хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн хоёр хэргийг түдгэлзүүлэх, эрүүгийн гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогийн байдлаар 12 гомдол мэдээллийг шалгаж, эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна гэж АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин