8 хүүтэй зээлийн журамд өөрчлөлт орлоо
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт орсон байна. Учир нь энэхүү зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан шинэ болон хуучин орон сууцны үнэ 20-30 хувиар өсчээ. Тиймээс журамд өөрчлөлт оруулж, иргэд найман хувийн хүүтэй зээлээр шинэ орон сууц авах бол м2-ын дээд үнэ нь 2.2 сая төгрөг, хуучин байрны м2-ын дээд үнэ 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тусгажээ.
ө
Энэ өөрчлөлт ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн мөрдөгдөх аж. Харин арилжааны банкуудад өчигдрөөс эхлэн мэдэгджээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ