
Австралийн "FeOre" компанийн хайгуулчид Дундговь аймгийн төвөөс холгүй газраас төмрийн хүдрийн орд илрүүлсэн байна. Уг ордын нөөц судалгаагаар маш өндөр гарсан байна.
Энэ компани долоон сарын хугацаанд "Егееnу" төсөл хэрэгжүүлээд агууламж өндөртэй орд олсон бөгөөд баталгаат хэмжээ нь 108 сая тонн нөөцтэй аж. Тиймээс нөөц баталгаажуулах ажил дуусмагц "FeOre" компани Австралийн хөрөнгийн биржээс 35 сая ам.долларын хөрөнгө босгохоор энэ сарын 15-нд IPO хийжээ.
Нийт 140 сая хувьцааны нэг бүрийн нэрлэсэн үнэ 0.25 австрали доллар бөгөөд хагас жилийн хугацаанд төлөвлөж буй хэмжээний хөрөнгийг хуримтлуулна гэж үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ