
“Шударга ёс” бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар
Нийтийн сонсголын тухай, Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох хуулийн төслийг
тус тус хэлэлцээд, дэмжих байр сууринд нэгджээ. Нийтийн сонсголын тухай хуулийн
төслөөр зөвлөх Ч.Өнөрбаярыг бүлгийн хуралдаанд урьж, асуултдаа хариулт авсан
байна. Мөн эдийн засаг хямралтай байгаа энэ үед төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй байх
уриалгыг тус бүлгээс гаргаж байгаа аж.
Н.Энх