Энхийг сахиулагчдад шагнал гардууллаа
2014-12-22

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн одон медаль, батлан хамгаалах салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт боллоо.

ө

Энэхүү ажиллагааны үеэр Афганистан Улс дахь Аюулгүй байдлыг тогтворжуулах Олон Улсын хүчний ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эргүүл хамгаалалтын ротын X ээлж, “Каиа” баазын Олон Улсын нисэх зурвасын хамгаалалтын салааны VII ээлж, Хойд Судан Улсын “Дарфур” мужид явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн хээрийн II шатны эмнэлгийн V ээлжийн цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд шагнал гардуулсан юм.

б

Манай цэргийн алба хаагчид  ажиллагааны газар оронд мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дайчлан Афганистан Улсад явагдаж дууссан “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын ажиллагаа” болон  Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг дэмжих ажиллагаанд тавигдсан үүргээ амжилттай биелүүлж ирсэн. Тэд монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан арван нэгэн сарын хугацаанд дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа эбола вирусын халдварын голомтод сэтгэл зүйн тогтвортой байдлаа хадгалан төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэр төртэй, амжилттай биелүүлээд иржээ.

ө

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ний Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар нар болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, албаны бусад хүмүүс, цэргийн багуудын бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл  оролцсон.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
tsenher duulgatan:
uureg guitsetgeed eh orondoo esen mend irsen erhem hundet enhiis sahiulagchiddaa. eruul enh hamgiin sain saihniig husie. onoo tsagiin baatruud shuu ta nar. eslov.
2014-12-23
zochin:
harin tiim ee ene ubgun bolmoor yum aa yasan ch ih ideb
2014-12-22
zochin:
энэ бъамбажав зайлаачээ тэтгэвэрийн овгон хамаг онгоц зараад хамаг залуусыг хоогоод тэтгвэртээ гарвал таарна монголын армид энэ огт хэрэггуй гэлгийг цэргийхэн дэмжинэ
2014-12-22