Миранда алмаазан бөгж бэлгэнд авав
Сахиусан тэнгэр Миранда Керр найз залуу, тэрбумтан Жамес Пакерээс зул сарын
бэлэг авчээ. Тэрбумтан найз бүсгүйдээ 100 мянган ам.долларын үнэтэй алмаазан бөгж
бэлэглэсэн тухай “www.womansday.com.au” мэдээллээ. Тэд өнгөрсөн долоодугаар сараас болзож
эхэлсэн бөгөөд саяхнаас албан ёсоор үерхэх болсон юм.
Мирандагийн экс нөхөр жүжигчин Орланда Блум өнгөрсөн долоо хоногт гэр бүлтэйгээ зул сарын баяраа тэмдэглэхийн хүссэн билээ. Энэхүү саналыг Миранда хүлээн авч, твиттертээ “Би зөвшөөрч байна. Уучлалт, гэр бүл, зул сар” хэмээн жиргэжээ.
Америкийн “TMZ”сайт “Жамес Пакер найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан байж магадгүй” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ