Ханхүү ихрүүдээ танилцуулав
Газар дундын тэнгисийн Монако улсын угсаа залгамжлах ханхүү II Альбертийн гэргий, гүнж Шарлен энэ сарын 12-нд ихэр хүүхэд төрүүлсэн юм. Ханхүү ихэр охин, хүү хоёроо Габриелла Тереза Мари болон Жак Оноре Ренье хэмээн нэрлэсэн билээ. Дараагийн угсаа залгамжлагч Жак эгчээсээ хоёр минутын дараа мэндэлжээ. 700 жилийн түүхтэй Монакогийн хаан угсаанд түүхэндээ анх удаагаа ихэр хүүхэд мэндэлсэн юм байна.
1
Ханхүү ихрүүдийнхээ зургийг өөрийнхөө блогтоо нийтэлж, ард түмэндээ зул сарын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрбээр “Миний хүүхдүүд. Дараагийн хаан ширээг залгамжлагч залууд цэнхэр өнгийн хувцас өмсүүлсэн байгаа. Харин үзэсгэлэнт гүнждээ ягаан өнгийн хувцас өмсүүлсэн” гэж хэлжээ.
Ханхүү 2005 онд Өмнөд Африкийн усан сэлэлтийн шигшээ багийн тамирчин Шарлентэй хуримаа хийсэн юм. Тэд 20 насны зөрүүтэй билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ