Шинэ жилийн баярын өдөр нийтийн тээвэр 01:00 цаг хүртэл үйлчилнэ
2014-12-25

Шинэ жилийн баярын үдэш Их эзэн Чингисын талбайд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн дууссаны дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд 28 автобусыг иргэдэд үйлчлүүлэхээр болжээ. Ингэхдээ Ленин клубын А зогсоолд 5,  Хэлмэгсдийн хөшөөны B зогсоолд 12, Хас банкны С зогсоолд 6 автобус байрлах аж.

ө

А зогсоол буюу Ленин клубын түр зогсоолд: 3,4-р хороолол – Шархад, Улиастай-Чингис Хааны талбай, Бэлх-ДарьЭх-Возкал, 5 шар-БЗШБТовчоо, ОУЭЗБДС-Жанжин клуб

ө B зогсоол буюу Хэлмэгсдийн хөшөөний түр зогсоолд: 3,4-р хороолол-ХӨСҮТ , Баянхошуу-Ард кинотеатр, Их наран-МУБИС, МТ ШТС-Орбит-Тэнгис кино театр,  Толгойт-ХӨСҮТ, Зүүн салаа-ХӨСҮТ, 5 шар-БЗШБТовчоо, Согоотын гудамж-Дэнжийн 1000-Зайсан, Нисэх-МУБИС-Ард, Яармаг -МУБИС-Ард

ө С зогсоол буюу Хас банкны түр зогсоолд: ТЭЦ 3-7 буудал-СБД-ийн 20-р хороо, Баруун салаа-МУИС-БЗД-ийн 6 хороо, Монелийн 38-МУИС-100 айл, Хайлааст-МУБИС, Зүрх уул-Чингэлтэй-МУБИС чиглэлийн нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin :
odor byr 05.30- 01.00 tsagiin xoorond niitiin teeveriig ajiluulax xeregtei sh de esvel 21.00 tsagaas ogloonii 07 tsag xyrtelex niitiin teeveriig xuviin xevshiliixend ni ogox xeregtei shyy de eri ni alivaa yilchilgeeg tsag zaadagaa bolix xeregtei shyy de amidral 24 n tsag yrgeljildeg gedegiig medmeer l yum
2014-12-25