1.6 их наяд төгрөгийн зээлийн өргөдөл иржээ
2014-12-25

2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 819 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18649 зээлдэгчийн нийт 546.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

р

Мөн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.6 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 27707 иргэнд 1563.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
барилгын компаниуд болон арилжааны банкуудын ард улс төрчид байгаа. өнгөрсөн 2013 онд арилжааны банкууд түүхэндээ байгаагүй их ашиг олсон гэсэн мэдээлэл байсан. авилгачид төр барьж байгаа цагт тэд иймэрхүү халамжийн хөтөлбөрүүдээр дамжуулан өөрсөддөө мөнгө хийсээр байх болно. 2-хон жилийн дотор байрны үнийг 100 гаруй хувиар ихэсгэчихээд байна.
2014-12-26
монгол:
эдийн засаг зүгээр байх байтал алтанхуй гарч ирээд ипотек, үнэ тогтворжуулах хөтөлбөр, орлого, ашиг олдоггүй зам гэх мэт үхмэл хөрөнгө оруулалтыг хийгээд зах зээл рүү баахан төгрөг цутгаад нөгөө талаас гадаад валютын эрэлтийг ихэсгэсэн юм. үүнээс хамаараад ханш 1350-иас 1850 болоод эх орныг маань алтанхуй, золжаргал, ан гурав самарсан даа. үдүү дахиж өөрийн танил барилгын компаниудаа ипотек гэх гоё нэр хэлж тэтгэхээ болио оо.
2014-12-25
монгол:
ипотекийн зээл гэдгээ болиоч ээ. ингэж зах зээл рүү төгрөг цутгаад байхаар долларын эрэлт ихэсээд ханшийг чинь савлуулаад байна шүү дээ. одоо бүгд аль болох гаднаас худалдан авалт хийхийг багасгах хэрэгтэй. ипотек энэ тэр гэж барилгын компаниудыг дэмжих хэрэггүй. яаж ч дэмжсэн барилгын компаниуд 1м2-ын үнийг өсгөсөөр байсан. хэзээ ч буулгаж байгаагүй. харин худалдан авахгүй болчихвол үнийн хөөсрөл нь хагараад үнэ нь жинхэнэ зах зээлийнхээ үнэд очино оо.
2014-12-25