“Эрүүл мэндийн засаглалыг шинэчилнэ”
2014-12-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд  асуулт тавьж, саналаа хэлэв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

d

-Насан туршдаа эм уудаг хүмүүс энэ хууль яаж үйлчлэх вэ? Мөн диадизийн аппарат ордог хүмүүсийн үйлчилгээг яаж вэ?

d

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

d

-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд санхүүжилтийг өөрчилж байгаа.Эрүүл мэндийн засаглалын шинэчлэлийг хийнэ.  Даатгалын сан гэдэг нь 100 хувь биш. Хэдэн хувь нь иргэд төлөх вэ, хэдэн хувь нь даатгалаас гарах вэ гэдгийг тогтоож өгнө. Өнгөрсөн жил өндөр өртөгтэй эмчилгээнд 29,3 тэрбум төгрөг тусгасан. Даатгалын шимтгэл 1,3 сая иргэнийг төрөөс дааж байгаа. Үүний дийлэн нь хүүхдүүд.

d

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:

d

-Зайлшгүй гадаадад эмчлэх шаардлагатай 33 төрлийн өвчлөл манайд байна гэлээ. Үүнийг эмчлэх мэргэжилтэнг бэлтгэвэл ямар вэ? Амьдралын бололцоотой хүмүүс нь өндөр даатгал төлөөд эмнэлгийн үйлчилгээ авдаг, сайн дурын даатгал төлсөн иргэд зөвхөн багцалсан үйлчилгээндээ хамрагддаг байхаар заажээ. Үүнийгээ анхаарах хэрэгтэй гэлээ.

d

Ийнхүү гишүүдийн асуулт үргэлжилж байна.

d

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин