Хулганаас болж нислэг хойшилжээ
2014-12-30

Катараас Испанийн Мадрид хот руу хөөрөх ёстой байсан “Boeing 777-400” онгоц хулганаас болж, нислэгийнхээ хуваарийг өөрчилжээ. Онгоц өнөө өглөө 7.00 цагт хөөрөх байсан ч тус онгоцны ачаа болон угаалгын өрөөнд хулгана үүрлэсэн байсныг  үйлчлэгчид мэдэж, төв станцдаа уламжилжээ.


“Qatar Airways” компанийн удирдлагуудзорчигчдоосоо уучлалт хүсч, маргаашийг хүртэл нислэгээ хойшлуулж, онгоцонд ариутгал хийж эхэлжээ. Энэхүү мэдээллийн дараа тус онгоцоор үйлчлүүлэх ёстой 229 зорчигчийн 72 нь тасалбараа буцаах хүсэлт гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Компанийн удирдлагууд дээрх хэргийн цаана өрсөлдөгч компаниуд байж магадгүй гэсэн байна.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин