Аргентины ерөнхийлөгч хорт хавдартай болжээ
2011-12-28

Аргентины ерөнхийлөгч хатагтай Кристина Фернандес де Киршнер бамбай булчирхайн хорт хавдартай болохыг эмч нар тогтоосон тухай ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Ерөнхийлөгч Киршнер нь хоёр дахь удаагаа Аргентины ерөнхийлөгчөөр улиран сонгогдож дэлхий дахинд нэр нөлөө бүхий улстөрчдийн нэг юм. Түүний хувийн эмч нар олон сарын өмнөөс ерөнхийлөгчийг хорт хавдартай болсныг тогтоосон ба олон нийтэд зарлах хугацааг мэс засалд орохынх нь өмнөхөн ийнхүү тогтоосон байна. Хорт хавдар нь түүни й биеийн бусад эрхтнүүдэд тархаагүй байгаа бөгөөд он гараад нэгдүгээр сарын 4-нд хорт хавдраа авахуулах хагалгаанд орох ажээ. Хатагтай де Киршнерийн нөхөр Аргентины ерөнхийлөгч асан Нестор Киршнерийгээ 2010 онд зуурдаар нас нөгчсөний дараа нөхөн сонгуулиар албан ёсоор ерөнхийлөгч болсон бөгөөд өнгөрсөн сард хоёр дахь удаагаа сонгогдсон юм.
Shuud.mn
Сонин хачин