
Казакстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев онц байдал улс орон даяар тогтоосноос хойш анх удаа ард түмэндээ хандан үг хэллээ.
Тэрбээр уг хотод гарсан мөргөлдөөний улмаас олон хүний амь үрэгдсэнд харамсаж буйгаа илэрхийлээд уг хэргийн шалтгааныг олж гэм буруутай этгээдүүдийг цээрлүүлэхээ мэдэгдлээ.
Буруутнуудыг олж тогтоохын тулд тусгай комисс байгуулж ерөнхий сайдын орлогчоор толгойлуулсан байна.
Жанаозенд гарсан ажилчдын хөдөлгөөнөөс үүдэн тул улсад онц байдал тогтоосон бөгөөд өнгөрсөн 17-ны өдөр цуцласан юм. Албаныхны мэдээлж буйгаар Жанаозены хөдөлгөөнийг гадаадын тагнуулын албад болон гэмт хэргийн нууц бүлэглэлүүдийн хатгалгаар үүсгэсэн хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ