О.Баасанхүү гишүүнийг томилно гэдэгт итгэж байна

Төсвийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Гэхдээ дотор нь анхаарч эргэж ярилцах хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, шүүгчийн цалин байна. Төрийн албан хаагчийн цалингийн жишиг эвдсэн асуудлыг эргэж ярих ёстой. Түүнчлэн тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох асуудал байна. Энэ нь хэдийгээр нэг талдаа төрийн албан хаагч жирийн иргэний эдлэх олон эрхээ хасуулж, төрийн төлөө зүтгэсний төлөө өгч байгаа мөнгө. Гэвч энэ нь нэг талдаа салбар хоорондын буруу өрсөлдөөнд хүргэх, цөөн жил ажилчихаад төрийн албанаас гарах жишиг рүү орох магадгүй тул энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл ажилласан жилтэй нь заавал холбож үздэг байх гэдэг асуудлыг ярьлаа.
Мөн төрийн захиргааны байгууллагуудад өөрчлөлт хийж байгаа юм банйа. Жишээ нь, Удирдлагын хөгжлийн институт, Авто тээврийн газар зэргийг Засгийн газрын бүтцээс гаргаж байгаа юм байна.
Эдгээр байгууллагуудтай холбоотой тооцоо судалгаагаа сайн гаргаж ир гэсэн үүргийг манай бүлгээс өглөө. Удирдлагын хөгжлийн институт гэхэд шууд аж ахуйн нэгжийн тооцоон дээр ажиллах бололцоо байгаа юм уу. Тэнд ажиллагсадын нийгмийн даатгалын шимтгэл, цалин хөлсийг яаж тооцох юм. Шууд орлого бүрдэх боломж байгаа юм уу, барилга байшингийн урсгал зардалаа өөрсдөө даагаад явах юм уу гээд олон асуудал яригдана. Тооцоо судалгаа сайн хийх ёстой.
Эдгээр асуудлуудаас гадна бид хүүхдийн мөнгөний асуудал дээр зорилтот бүлгийн тооцоог сайн гаргах ёстой гэж үзэж байгаа. Хотын айл өрхүүд болон хөдөө орон нутгийн гэр бүлийн орлого ямар байгааг нарийн тооцоолох ёстой. Хамгийн гол нь орон сууцанд амьдардаг, машинтай, орлого нь боломжийн өрхийн хүүхдэд хүүхдийн мөнгө өгөхгүй гэдэг нэгдсэн байр суурин дээр байгаа.
Түүнчлэн Засгийн газар хэд хэдэн татвар дээр өөрчлөлт оруулж ирсэн байна.Тухайлбал, нийслэлийн Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Нийслэлд бараа борлуулдаг аж ахуйн нэгжүүд ажил үйлчилгээ явуулсан бол нийт борлуултын үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх татварыг өгөх болж байна.
Энэ татварыг хурааж авах татварын байгууллагуудын бүтэц болон татварын байцаагчийн ачаалал ямар байх юм гэдгийг тодруулах хэрэгтэй. 15 сая төгрөгөөс дээш үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө нь ашгийн зориулалттай ашиглагдаж байгаа бол тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгийн 1-3 хувьд үл хөдлөх хөрөнгийн албыан татвар төлөх хуулийн төсөл оруулж ирсэн байна. Энэ асуудалд бас тооцоо судалгаа хэрэгтэй . Сангийн яамнаас 20-30 тэрбум гэсэн тоо хэлж байна. Гэхдээ нийт үл хөдлөх хөрөнгийн тоо, тэдгээрийн үнэлгээг нарийвчлан гаргаж ирэх ёстой гэж үзлээ.
Засгийн газраас орон нутгийн иргэдийн хурлуудад малын хөлийн татвар хураах эрхийг олгох гэж байна. Орон нутгийн иргэдийн хурал татвар хурааж болох боловч малчидтайгаа харилцан ярилцаж зөвшилцөж энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Бүхэлд нь дүгнэвэл дээрх асуудлуудаар бүлэг санал дүгнэлтээ гаргалаа, бид Засгийн газрын өргөн барьсан Тамвийн тодотголыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.
Нэг нэмэлт мэдээлэл өгөхөд , УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргыг томилогдоогүй байсаар 2015 онтой золгосон. Тус байнгын хорооны даргад УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг О.Баасанхүү гишүүнийг нэр дэвшүүлсэн. Тиймээс УИХ-ын гишүүд , намын бүлгүүд бие биендээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн хүнийг хүндэлж, Өргөдлийн байнгын хорооны даргыг энэ долоо хоногт томилж өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ