Мужааны цех шатжээ
2011-12-28

Өчигдөр нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн болон галын зөрчлийн 10 дуудлагатай хоносон байна. Дуудлагын дагуу НОБГ-ын Онцгой байдлын хэлтсүүдийн Аврах, гал унтраах 10, 29, 34, 63 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчид ажиллаж, галын тархалтыг байгаа хэмжээнд нь техникийн алдаагүй унтраасан байна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь-Эхийн гудамжинд  4х10 метрийн хэмжээтэй мужааны цех, 10х20 метрийн хэмжээтэй саравч, 6х8 хэмжээтэй өвлийн байшин, таван ханатай гэрийн баруун тал шатаж гал тархсан байсныг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, дөрөвдүгээр хороололд  рестораны 12х30 метрийн хэмжээтэй барилгад гал гарч дээврийн хөндийгөөр тархсан байсныг, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Мон Лааны гудамжинд  “Грейс” загварын бага оврын автобус шатаж байсныг тус тус унтраасан байна.
Shuud.mn
Сонин хачин
huurhii zailuul ajil hiij amidarlaa avch yavj bga hunii eum shataj bdag haramsaltai eum
2011-12-28
үгүй мөн ч сонин мэдээ байна даа
2011-12-28
шатаа юу өө зайлуул.
2011-12-28