Оросын эсрэг хоригоо цуцлахыг хүсэв
2015-01-07

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Европын орнуудын удирдлагуудад хандаж Оросын Засгийн газрын эсрэг тавьж, хэрэгжүүлж буй эдийн засгийг хоригоо цуцлахыг хүсчээ. Тэрбээр энэхүү хүсэлтээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангила Меркельд илгээсэн байна. Ерөнхийлөгчийн дээрх саналыг Германы дэд Канцлер Сигмар Гарбриэл дэмжиж буйгаа илэрхийлж “Укрианы хямралд дан ганц Оросыг хардах нь буруу. АНУ тэргүүтэй орнууд Украины хямралд Оросын Засгийн газрыг буруутгаж, маш олон салбарт хориг тавьж, гэмгүй Оросын ард түмнийг хохироож байна. Бид Украины зөрчлийг шийдвэрлэхийг хүссэн болохоос Оросыг өвдөг сөхрүүлэхийг хүсээгүй” гэжээ.  Францаас гадна Оросын эсрэг хоригийг цуцлахыг Итали, Унгар, Словакийн удирдлагууд уриалж дэмжиж буй гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Энэ сарын 15-нд Казахстаны Астана хотноо Украины асуудлаар олон улсын форум уулзалт зохион байгуулагдах юм. Тус уулзалтад АНУ, Их Британи, Франц, Япон Орос, Украины удирдлагууд оролцох аж. Франсуа Олланд “Энэхүү уулзалтаар Орос болон Путин Украины хямралд буруугүй гэдгээ батлах учиртай. Мөн Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Оросыг буруутгаж буй баримтаа баттай болгох хэрэгтэй” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkkkkk:
tegvel krim butsaaj ogooch
2015-01-07