Хуримынхаа зургийг дуудлагаар худалдана
2015-01-07

Жүжигчин Камерон Диаз найз залуу Бэнжи Маддентэй хуримаа хийснээ баталлаа. Тэрбээр твиттертээ “Хурим минь гайхалтай боллоо. Удахгүй үрийн зулай үнэрлэхийг хүсч байна. Ээж болмоор байна” гэж жиргэжээ. Тэд хуримынхаа зургаа аль нэг алдартай сэтгүүлд зарахаас эрс татгалзсан байна. Диаз хуримын зургаа дуудлага худалдаагаар зарахаар болсон гэж “www.dailymail.co.uk” мэдээлэв.

1

Хосууд хуримын зургаа 100 мянган ам.доллароос эхэлж дуудах гэнэ. Энэхүү дуудлага худалдаанд хэвлэл, мэдээллийнхэн ч оролцох боломжтой гэдгийг Диаз онцолжээ. “Дуудлага худалдаа жүжигчин бүсгүйн Нью Йоркт байрлах гэрт нь зохион байгууллагдах болно” гэж гэрч ярьсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин